Б.ОД

Биеийн тамир, спортын улсын хорооны томилолтоор орон нутагт цом хүлээлгэн өгөхөөр явсан багийнхан Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгуудаар явж, тухайн аймгуудад халдвар тарсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнд  ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн тайлбар өглөө. Тэрээр  "Архангайд томилолтоор очсон Биеийн тамир, спортын улсын хорооны багийн хоёр гишүүнээс халдвар илрээд байна. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтлыг тодорхойлж, тусгаарлан шинжилгээ авч байгаа. Харин Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймагт гарсан тохиолдлууд энэ томилолтын багтай хамааралтай гэдэг нь бидэнд мэдэгдээгүй. Эдгээр аймгуудад гарсан халдварын тохиолдлууд Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувилалтай холбоотой тохиолдлууд байна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn