С.САРУУЛ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, 2020-2021 оны төсөв, цар тахлын нөхцөл байдалд зохицсон боловсролын үйлчилгээ, нийслэлийн багш нарын орон сууц зэрэг асуудлаар уулзалт хийлээ. Ялангуяа цар тахалтай энэ үед боловсрол, шинжлэх ухааны салбарт гар татаж болохгүй. Боловсролын хоцрогдол аюул дагуулах асуудал болсон гэдгийг энэ үеэр хөндсөн байна.

Нийслэлийн гурван ээлжтэй байсан бүх сургууль хоёр ээлжтэй болсон. Гэхдээ ачааллыг дахиж багасгах шаардлагатай 12 сургууль байгаа юм. 2021 онд нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгаж өгсөн. Одоо нийслэлд 30.000 гаруй хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл СӨБ бүрэн хангахаар байна. Уулзалтын үеэр нийслэлд 10.000 гаруй хүүхэд компьютер, зурагт, тог цахилгаангүй газар амьдарч байгааг боловсролын салбарынхан ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn