Очирваань дуганы тэргүүн   

-Монголчууд бид билгийн тооны зурхайг мөрдөн амьдрал ахуйдаа уламжлал болгон ирсэн. Ургаж буй  жилийн өнгийг шинжвээс “Цагаагчин” гэдэг нь (билиг чанартай) эм үхэр жил юм. “Цөөвөр” гэдэг нь жаран дотор “цагаагчин” үхэр жил хэд хэдэн удаа тохиолддог учраас хоорондын ялгааг харуулж ёгт нэрээр нэрлэдэг. Жилийн өнгийн хувьд  хүн малд ээлтэй, тариа ногоо дэлгэрнэ. Гадаад дотоодод үймээн самуун ихэснэ. Гал, үер ус, ослын  аюул нүүрлэх нигуртай. Номч мэргэд олноор мэндэлнэ. Төр засагт ороо бусгаа цагын байдал хурцдана. Монголчууд бүгд эв нэгдэлийг хичээвэл зохилтой болно. Зурхай засал нь  хонь жилтнүүдийн хувьд их харш жил гарсан тул болгоомжлох хэрэгтэй. Жанаггагдог, Ширнэн,  Доржнамжим айлтгуул . Могой , бич жилтэн Шишид буюу эрлэг жил,  Бага харш тохиож буй тул Сундуй , Гомбо , Лхам , Чойжоо тахиул. Могой, Тахиа жилтэнүүдэд Цагаан шүхэрт , Дашзэвэг, Нанжиддүвжид уншуул. Үхэр жилтний хувьд жил орсон 13 , 25, 37 , 49 , 61 , 73 , 85 , 97 настай хүмүүс мэнгэний засалтай. Сэндом, Дарь эх , Жанцан Зэмүбүнжин,  Цагаан шүхэрт уншуулаарай. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.5 БААСАН № 26 (6503)