Т.САЙХАН

Засгийн газрын хэмжээнд халаа сэлгээ хийхгүй гэдгээ мэдэгдсэн.   Мөн салбар бүрт мэргэжлийнх нь туршлагатай хүмүүсийг томилон ажиллуулах чиглэл баримталж байгаа билээ.   Харин сүүлийн үед  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргыг солих тухай яриа гарч эхэлжээ.  Дараагийн дарга нь ч бэлдэж эхэлсэн бололтой.  Гэр бүл хүүхэд залуучуудын газар чиг үүргийн хувьд чухал байгууллага, хүүхэд хамгаалал, хүчирхийллийн чиглэлд төрийн төлөөлж байгаа онцгой газар.  Гэтэл энэ байгууллагыг мэргэжлийн бус, улс төрийн хүнд өгөхөөр яригдаж эхэлсэн нь хачирхалтай юм.  Тодруулбал,  МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгч Г.Батдоржийг томилохоор яригдаж буй гэнэ. 

Г. Батдорж нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хэдхэн сар залуучуудын газрын дарга хийсэн туршлагатай.  Тэгэхээр Ерөнхий сайдын ярьдаг мэргэжлийн мерит-д суурилж мэргэжлийн байгууллагыг удирдуулна, хүүхэд хамгааллыг анхаарна гэдэг гэдэг амлалт энэ арай биш биз дээ.

Эх сурвалж:www.polit.mn