С.САРУУЛ

Сар шинийн уламжлалт барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбооноос 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болсноо мэдэгдлээ.   Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр хийхээр  төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллахаа мэдэгдсэн байна.

Сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх юм.

Caption

Эх сурвалж: www.polit.mn