Б.ТУУЛ

Технологийн  хурдацтай хөгжлийг дагаж 2-8 насны бяцхан хэрэглэгчдэд зориулан “Марчаахай” танин мэдэхүйн цахим хуудас нь хүүхэд бүрийн шимтэн сонсдог дуу, шүлэг, үлгэрийг сонирхолтой хэлбэрээр өнгө дүрсний өндөр чанартайгаар дүрсжүүлэн хүргэсээр байна. “Марчаахай” нь одоогоор 100 гаруй хүүхдийн уран бүтээл туурвиад байгаа бөгөөд бяцхан багачууддаа энэ оюуны бүтээлээ цахим хэлбэрээр хүргээд удаагүй байгаа аж.

Халдварт өвчин дэгдсэн энэ хэцүү цагт аав ээжүүд, цэцэрлэгийн болон бага ангийн багш нар marchaahai.mn сайтад зочлон долоо хоног бүр шинэчлэгдэн байршиж буй хүүхдийн бүтээлүүдийг нэг сарын 6000 төгрөгөөр худалдан аваад бүх контентийг бяцхан багачууддаа хяз­гаар­гүй үзүүлж, хамгийн үнэтэй  мэдлэгийг сонир­холтой хэлбэрээр хүргэх боломжтой юм байна.

Мөн “Марчаахай” нь интернэтээс бусад аргаар хэрэглэгчдэдээ зориулан “Скаймедиа”, “Юнивишн” IPTV-ийн видео санд бүтээлүүдээ байршуулжээ.  Түүнчлэн андройд, IOS үйлдлийн системтэй бүх төрлийн гар утас, таблетаар энэ бүтээлийг хүлээн авах боломжтой гэдгийг контент бүтээгчид хэлж байна. “Марчаахай”-г бүтээгч залуус эцэг эхчүүдийн хүсэлтээр өөрсдийн цахим дахь 100 гаруй контентоос “Цагаан толгой”, “1-10 хүртэл тоолж сурцгаая”, “Мэргэжил”, “Амьтдын зулзага”, “Таван жижиг сармагчин”, “Амьтдын дуу” гэсэн 20 дууг эхний ээлжинд ном, СD-нд буулган та бүхэндээ хүргэхээр зэхжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.2 МЯГМАР № 23 (6500)