С.САРУУЛ
Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорсон. Дараагийн Ерөнхий сайдыг тодруулахаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.01.22/ 10:00 цагаас хуралдаж санал нэгтгэжээ. У.Хүрэлсүх намын даргын хувиар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлсэн байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байгаа бөгөөд дараагийн Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг Удирдах зөвлөлд санал болгож, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn