Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 64 гишүүний ирцтэйгээр  эхэллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар:- Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудлыг ярьж байна.   Цүнхний намуудынхаа хариуцлагагүй байдлын улам өөгшүүлж хүлээх ёстой юм уу.   Хэрэгжилтийг хойшлуулахгүйгээр явуулах нь чухал байна. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: -Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн үйлчлэх хугацаанд өөрчлөлт оруулаагүй. Зөвхөн улс төрийн намын хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулийн 2 дугаар зүйл УДШ 6 сарын дотор бүртгэх заалтыг тодорхой хугацаагаар хойшлуулж, дүрмээ Улс төрийн намын шинэ хуульд нийцүүлж батлуулах боломжийг парламентад суудалгүй намуудад олгохгүй бол дахиад л шинэ хуулийн шаардлагыг биелүүлэхгүй, хурлаа хийхгүй байх эрсдэлтэй. Энэ хугацаанд шаардлагаа биелүүлэхгүй бол УДШ улс төрийн намыг бүртгэхгүй гэдэг тайлбартай. Зөвхөн улс төрийн намууд УДШ-д бүртгүүлэх хугацааг үргэлжлүүлэх, сунгах асуудлыг ярьж байгаа юм. 

Эх сурвалж:www.polit.mn