Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн тухай тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: -2005 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах гэж олон давааг давсан. Өнгөрсөн парламент Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснийг баталсан юм. Энэ хууль сайн хууль болсон гэж харж байгаа. Олон дэвшилтэт заалтуудыг оруулсан. Намын дүрэм бол амар асуудал биш. Өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг гэх мэт олон асуудал биш. Намын дотоод зохион байгуулалт нэлээд шаардана. Цаг хугацааны хувьд аль ч улс төрийн намууд амжихааргүй байна. Хууль тогтоомжийн тухай хууль зөрчсөн юм уу, үгүй юм уу?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: -Өнгөрсөн Засгийн газрын үед 5Ш ажиллагаа явуулсан. Шилэн ажиллагаагаар УДШ-д бүртгэлтэй 37 улс төрийн нам, эвсэл байгаагаас зургаан нам л санхүүжилтээ ил болгосон. Бусад нам нь хурлаа цаг хугацаандаа хийдэггүй, санхүүжилт нь ил тод бус байсан. Хааяа нэг идэвхиждэг. Нам институци болохгүй бол төр хүчгүй байна гэж үзээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг баталсан. 

Эх сурвалж:www.polit.mn