Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдрийн /01.21/ хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар  Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -Сонгуулиар гарч ирсэн нам өөр бодлого хэрэгжүүлээд явбал яах вэ. Бодлогоо хөндөж, өөрчлөөд байх боломжийг хуульд суулгасан юм биш үү. Бүх салбарт нь төр анхаар гэдэг болсон, төрөөс татаас авч хөгждөг хандлага хөгжлийн бодлогод маш том сөрөг нөлөө үзүүлж байгаа. Нийгэмд боддог, ярьдаг хүмүүсийн тоо хэт цөөрч байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Монгол Улсын төр урт хугацааны төрийн хар хайрцагны бодлоготой байх гэж өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар оролдож байсан. Хамгийн гол нь ялсан нам нь өөрсдийн мөрийн хөтөлбөрийг тусгаж, өөрчилдөг байсан. Ингэснээр ямар нэг хариуцлага тооцдоггүй байсан. Үүнийг засах гэж бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, урт хугацааны бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэхгүй, өөрчилбөл Үндсэн хуулийн хариуцлага хүлээхээр хуульд тусгасан гэдгийг хэллээ.  Үүний дараа  МАН-ын бүлэг хуралдахаар чуулгын хуралдааныг түр завсарлуулаад байна. 

Эх сурвалж:www.polit.mn