Т.САЙХАН

МАН-ын  VIII бага хурал өнөөдөр /01.10/ цахимаар болж байна. Хуралдааныг  ЕНБД Д.Амарбаясгалан даргалж буй.  Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцож байр сууриа илэрхийлсэн байна.  Тус хурлаар МАН-ын 30 дугаар Их хурлын товыг тогтох бөгөөд гуравдугаар сарын 1-нд зохион байгуулах санал гарчээ. 

Гурвадугаар сарын 1-нд МАН-ын үүсгэн байгуулагдаж байсан өдөр бөгөөд тус хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг мөн хэлэлцэх товтой байгаа юм байна. Мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчээ зарлахаар болжээ. 

Өнөөдрийн бага хуралд нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас гишүүд нь онлайнаар холбогдож байгаа бөгөөд хурлын ирц 71 хувьтай байгааг МАН-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn