Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг хүргэсэн билээ. Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай: Гэрэлтүүлэгтэй, хоггүй, цэвэр орчинтой дүүрэг болно
-Энэ жил бүрэн гэрэлтүүлэгтэй дүүрэг төсөл хөтөлбөрийн хүрээнд 6000 гэрэлтүүлэг хийгдэнэ. Мөн “ДОНЧС” хөрөнгөөр “Баянхошууны хөтөл”-өөс Толгойтын эцэс, “Таван шар”-ын уулзвар I хороололд гэрэлтүүлгийн шон бүрэн чимэглэж тохижуулна. Мөн хоггүй дүүрэг зорилт тавин ажиллана гэр хорооллын 36 хороо байр хороололд хогийг бүрэн ачиж тээвэрлэн хур болон үүсмэл хоггүй ая тухтай орчинг бүрдүүлнэ. Хог тээврийн ачилт тээвэрлэлтэд онцгой анхаарч хог тээврийн авто баазын техниз тоног төхөөрөмжийг сайжруулахаар ажиллаж байна. Дүүргийн ногоон байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайг 40 хувьд хүргэнэ. Иргэн бүр мод тарих, орон нутгийн өмчит газар байгуулах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Хороолол дундах болон гэр хорооллын шороон замуудад чулуун болон хатуу хучилттай замуудыг хийн замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж орчин нөхцлийг сайжруулна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2021.1.4 ДАВАА № 1 (6478)