Т.САЙХАН
2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд дүүрэг, хороодын удирдлагын баг бүрэн шинэчлэгдэж, дуусаад байна. Налайх дүүргийн ИТХ 25 төлөөлөгчтэй. Үүнээс найм нь эмэгтэй, арав нь 38 хүртэлх насны залуу төлөөлөгч байна.
ИТХ-ын даргаар П.Нарантуяа ажиллаж байгаа бөгөөд анхны эмэгтэй ИТХ-ын дарга юм. Дүүргийн Засаг даргаар Ч.Раднаабазар дахин сонгогдон ажиллахаар болсон. Налайх дүүргийн Засаг дарга нь хоёр орлогчтой ажиллана. Налайх дүүргийн Эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогчоор Н.Мандуул, Үйлдвэрлэл, ногоон хөгжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогчоор С.Тунгалаг,
Налайх дүүргийн ЗДТГ-ын даргаар Ж.Алтангэрэл нар ажиллана.
Н.Мандуулын хувьд өмнө нь Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү Засаг даргын орлогчоор томилогдон ажлаа аваад удаагүй байна. Хороодын дарга нар болон бусад удирдах албан тушаалтнуудын хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, халгаа сэлгээ хийгдээгүй бөгөөд өмнөх багаараа ажиллах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.1.8 БААСАН № 5 (6482)