Т.БАТСАЙХАН

2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд аймаг, сумдын удирдлагын баг бүрэн шинэчлэгдэж, дуусаад байна.   Улс орон даяар орон нутгийн сонгуульд МАН олонх болсон ч Архангай аймагт АН ялалт байгуулсан.  Тэд ирэх дөрвөн жил сөрөг хүчний дуу хоолой болж ажиллах юм.  
Тус аймгийн Засаг даргаар Д.Золжаргал сонгогдон ажиллаж байна.  Аймгийн Засаг даргын орлогчоор  В.Мөнхбат, Аймгийн ИТХ-ын даргаар Б.Батжаргал,  Тамгын газрын даргаар Э.Дашзэгвэ нар ажиллана.  
Мөн Эрдэнэбулган сумын Засаг дарга буюу Цэцэрлэг хотын Захирагчаар Д.Мөнхбат томилогдон ажиллаж байна.  Ийнхүү ирэх дөрвөн жилд Архангай аймгийг удирдах баг,  иргэдийн төлөөлөгч нарын дэлгэрэнгүй мэдээллийг “ЗМ-ний лавлах” буландаа онцлон хүргэж байна.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.6 ЛХАГВА № 3 (6480)