Т.САЙХАН

 

Парламент өнгөрсөн жил Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталсан. Хуульд "Зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, 2021 оны тавдугаар сарын 1-ны гэхэд иргэд үнэт цаасаа мөнгөжүүлэх боломжтой болно” гэж тусгасан билээ.

 

Энэ хүрээнд зээлгүй байсан ахмадууддаа энэ оны тавдугаар сардаа багтаан нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээндээ мэдэгджээ.

 

 Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ 2020 онд ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байв.

 

Эх сурвалж:www.polit.mn