Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг, Гадаадын иргэн, харъяатын газрын даргын даргаар Н.Ууганбаярыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Т.Гантулга нарыг томилсон байна.  Б.Насантогтох нь  

Эрчим хүчний их сургуулийг ДЦС-ын инженер, ХБНГУ-ын Эрчим хүчний институт, ШУТИС-ийг магистрт тус, тус суралцан төгссөн. Монгол Улсын Эрчим хүчний зөвлөх инженер. Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мөн тус яамны Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байсан юм. 

Гадаадын иргэн, харъяатын газрын даргын даргаар Н.Ууганбаяр нь Цагдаагийн дээд сургууль, АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны Академи, Удирдлагын академи төгсчээ. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байв. 

Т.Гантулгын хувьд  ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэрэгжлээр төгссөн. МУИС-ийн докторантур, Улс төр судлаач, 2002- 2004  онд  Үндэсний Тагнуулын академийг эрх зүйч, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, PhD юм.  ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МАН-ын Нарийн бичгийн дарга, Эрчим хүчний дэд сайдаар тус тус ажиллаж байв. 

Эх сурвалж:www.polit.mn