С.САРУУЛ

Засгийн газраас цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулах зардлыг шийдвэрлэжээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Дотоодод халдвар гарсантай холбоотойгоор тусгаарлагдсан иргэдийн байр хоол, мэргэжлийн алба хаагчдын байр хоолны зардал, олон нийтийн цагдаа нарт олгох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх нэг удаагийн мөнгөн урамшуулал, хамгаалах хувцас хэрэглэлийн зардал, ШӨХТГ-ын ажилтнуудын илүү цагийн хөлс гэх мэт тодорхой байгууллагуудаас ирүүлсэн асуудлыг шийдвэрлэсэн. Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш Засгийн газраас дөрвөн тогтоолоор 20.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, халдварын голомтод ажиллаж буй алба хаагчдад олгон мөнгөн урамшуулал, ариутгал халдваргүйтгэл хийх цар тахлын халдварын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулж байна.Өнөөдрийн хуралдаанаар 1.7 тэрбум төгрөгийг дээрх зориулалтаар зарцуулахаар баталсан" гэв.

 

Эх сурвалж: www.polit.mn