Т.САЙХАН
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /12.28/ мэдээлэл хийж, "Зөрчлийн хэрэгт шийтгэгдсэн хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай" хуулийн төслийг өргөн барихаар болсноо мэдэгдлээ.
Тэрээр “2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор дөрвөн сая иргэн 650 орчим тэрбум төгрөгөөр торгуулсан байна. Энэ бол төсвийн цоорхойг нөхөх хэмжээний, ард иргэдийн хохироосон хууль болоод байна. Цар тахлын үед иргэдийн орлого буурсан үед, иргэдийн орлого буурсан үед өршөөлийн тухай хууль нэмж гаргах ёстой гэж үзэж байна. Олон иргэд Зөрчлийн тухай хуулиар торгуулж байна. Хуулийн төсөл хэрэг нь шалгагдаж байгаа хүмүүст үйлчлэх бөгөөд урьдчилсан байдлаар сая гаруй иргэд үүнд хамрагдах боломжтой болж байна. Баривчлах шийтгэл, иргэд, ААН-ийг арван сая хүртэлх торгуулийг чөлөөлөх заалтуудыг оруулсан. Торгуулийн ихэнх хэсэг нь замын хөдөлгөөний зөрчил байна. Байгаль орчны эсрэг буюу алт олборлох гэж яваад ганц хоёр хүрз шороо авдаг. Энэ торгууль нь 2-5 сая төгрөг байдаг. Төлж чадахгүй байгаа иргэд тэнсэн харгалзах ял авч байгаа тул иргэдийн амьдрал хүнд байгаа нөхцөлд хуулийн төслийг өргөн барьж байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn