Т.САЙХАН

УИХ-ын  чуулганы өнөөдрийн /12.24/ хуралдаанаар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Цаг үе нэлээн өөрчлөгдсөн учраас эргэж харах юм нэлээн байгаа байх. Зарим хэрэггүй арга хэмжээгээ больсон нь дээр. Сая хамгийн гол арга хэмжээгээ авчихлаа шүү дээ. Цахилгаан, дулааны үнийг тэглэж байгаа нь асар их мөнгө. Энэ нь бидний барьж чадахгүй байгаа 200 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах хэмжээний мөнгө. Мөнгөгүй гэж 10 жил явсан хэр нь энэ үед гаргаад ирж байна. Үүнийг бодох хэрэгтэй.  Улаанбаатарыг хаагаад дотор нь бизнесийг нь явуул. Я.Содбаатар сайд аа, та жаахан ухаалаг бай л даа. Юм л бол хаана гэх юм. Бизнесийг хаана гэдэг нь шинээр бизнес эхлүүлсэн олон хүнийг нуга дарж байна. Эд чинь зөв аргаар мөнгө олдог хүмүүс.  

Шадар сайд Я.Содбаатар: Би хаагаад байгаа зүйл биш л дээ. ДЭМБ болон мэргэжлийн эрдэмтэн судлаачид нь халдвар дэлгэрнэ, жилийн эцэс болоход шинээр халдвар авсан хүний тоо 400-450 хүн болох нь, цагаан сар болоход 2800 хүн болох нь гээд зөвлөсөн. Тиймээс дэлхий нийтийн жишгээр хөл хорионы арга хэмжээ авч байгаа. 

Эх сурвалж:www.polit.mn