Т.САЙХАН

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважавыг  Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын даргаар томилжээ. 

“Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” Төрийн бус байгууллагыг 2009 онд "Жигүүр Гранд" ХХК-ийн ерөнхий захирал Д.Баттөр," Цаст импекс" ХХК-ийн Захирал Н.Баярсайхан, "За"г ХХК-ийн захирал Б.Нэмэхбаатар, "Монгол базальт" ХХК-ийн захирал Л.Ариунболд, "Нийслэл өргөө" ХХК-ийн захирал Б.Ганзориг нар анх үүсгэн байгуулж байжээ. 

Анхны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн агсан О.Чулуунбат ажиллаж байсан юм. 

Б.Лхагважав нь бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 1988-1995 онд Польш Улсын Вроцлав хотын Техникийн их сургуулийг төгссөн.

2014-2019 онуудад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч ба Удирдах зөвлөлийн даргын албан тушаал, 2019 оноос хойш МҮХАҮТ-ын Тэргүүлэгч гишүүн, 2017 оноос хойш Монгол банкны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын Гимнастикийн холбооны Ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг тус тус хашиж байна.

Эх сурвалж:www.polit.mn