© Л.Батдорж / "ЗУУНЫ МЭДЭЭ"

Т.САЙХАН

МАН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар  бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэлээлэл хийлээ.  Бүлгийн хурлаар Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн асуусан асуултад хариулж, саналыг нь сонсчээ.  Тэрээр "Шүүхийн хууль олны анхаарлыг маш их татаж байгаа, чухал асуудал юм.  Хуулийг өнгөрсөн парламентын үед Засгийн газраас өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Намрын чуулган эхэлснээс хойш УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байна. Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж бэлэн болсон. Маргаашнаас байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Иймд МАН-ын бүлэг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхээс өмнө гол гол зарчмуудыг ярилцаж, зарим нэг шийдвэрүүдийг гаргалаа. Нийгэмд шударга ёсыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэгч нь шүүх юм. Тиймээс Шүүхийн тухай хуульд нухацтай хандаж байна. Уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж дуусах ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn