З.БАТЦЭЦЭГ
Насанд хүрсэн хүмүүсийн гуравны нэг нь элэгний өөхлөлттэй байдаг. Ихэнхдээ хүмүүс үүнийгээ мэддэггүй. Элэгний өөхлөлт нь гэдэг нь эсэд их хэмжээний өөх хуримтлагдахыг хэлнэ. Энэ нь элэгний архаг өвчин үүсэх шалтгаан болдрг. Элэг өөхлөх хамгийн түгээмэл шалтгаан бол архи, гэхдээ сүүлийн 10 жил огт архи амсадгүй хүн хүртэл энэ өвчнөөр өвдөх болсон. Энэ өвчин элэгний хатуурал, хорт хавдарт хүргэх эрсдэлтэй. Шинж тэмдэггүй тул тогтмол шинжилгээ өгч байж илэрдэг. Элэгний өөхлөлт үүсгэх магадлалыг нэмэгдүүлэгч мөн зарим нэг эрт үеийн шинж тэмдэгийн талаар ярилцъя. Аль нэг шинж тэмдэг илэрч байвал өөрийгөө эрсдэлд бүлэгт байна гэдгийг санаарай.
Хоолонд хэт орох- Энэ өвчний эрт илэрдэг нэг шинж тэмдэг бол байнга өлсөх, чихэрлэг, тостой хүнсэнд татагдах. Хэрвээ энэ шинж тэмдэгийг тоохгүй өнгөрөх, бүр хүслээрээ их идвэл элэг өөхлөлт нэмэгдэж өвчин түргэснэ.
Хэвлийгээр таргалах- Дотоод эрхтний өөхлөлт хамгийн хэцүү арилдаг, хамгийн аюултай. Хэвлийн таргалалттай, хэвлийн тойрог 85 см-ээс дээш байвал зүрх судасны өвчин, чихрийн шижин, элэг өөхлөх эрсдэлтэй. Хэрвээ та хэвлийн таргалалттай бол эдгээр эрхтнүүдийг жилд 1 удаа шалгуулж, жин хасах талаар эмчтэй зөвлөлдөөрэй.
Холестерины түвшин өндөр- Цусанд өөх тос их байх нь элэг өөхөлж байгаан шинж. Элэг холестерин ялгаруулж цусанд шахдаг. Хэрвээ бид өөх тостой хоол, транс тос хэт их идвэл элэг илүү их өөх тос ялгаруулж, илүү их холестерин үйлдвэрлэнэ. Хэрвээ холестерин их байвал зүрх судсаа шалгуулаад зогсохгүй элэгээ бас үзүүлээрэй.
2-р хэлбэрийн чихрийн шижин- Хэрвээ чихрийн шижин гэсэн онош тавигдвал тогтмол элэгийг шалгаж байх ёстой. Калифорнийн Их Сургуулийн 2016 онд хийсэн судалгаагаар 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн 65 % нь элэгний өөхлөлттэй байсан байна.
Даралт ихсэх- Элэгний өөхлөлттэй хүмүүст 3 дахин илүү даралт ихсэлт ажиглагддаг. Хэрвээ даралт ихэсдэг бол элэгээ шалгуулж байх хэрэгтэй. Хэрвээ элэг өөхлөлттэй бол даралтаа хянаж байх ёстой байна.
Удамшил-Таны гэр бүлийн хэн нэгэн элэгний өөхлөлттэй байх юм бол таны элэг өөхлөх магадлал 13 дахин нэмэгддэг байна. Харамсалтай нь энэ өвчин удамшдаг гэдэг нь тогтоогджээ.
Байнгын ядрах- Харамсалтай нь энэ өвчнийг шинжилгээгүйгээр гаднаас нь хараад оношлох боломжгүй юм. Гэхдээ байнга ядарч, сульдвал эмчид хандах нь зүйтэй.
Хэвлийн баруун талаар өвдөх- нилээн хожуу үед энэ шинж тэмдэг илэрдэг. Ямар ч тохиололд үе үе хэвлийн баруун хэсгээр өвдөж байвал эмчид үзүүлж байх ёстой.
Эх сурвалж: www.goodhouse.ru