Т.САЙХАН
УИХ-ын чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр сүүлийн үед Монгол Улс руу хийгдэж буй кибер халдлагатай холбоотой асуудлыг хөндлөө.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:- Гадаадын иргэд Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол руу хилийн гаднаас халдаж байгаа асуудлыг яах вэ. Саяхан БНХАУ Засгийн газрын санхүүжилттэй APT хакерын бүлэглэл манай улсын төрийн 340 гаруй байгууллагын программд халдлага хийсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагын ашигладаг программ руу халдсан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг тагнуулын байгууллага шалгана. Энэ хуульд үүнтэй холбоотой асуудал байхгүй. Хил орчмын аялал жуулчлалтай холбоотой асуудлыг байнгын хороон дээр ярьсан. Хоёр улсын хил орчимд амьдарч байгаа иргэд өдрийн виз аваад өдөртөө орж гарч болох юм гэдэг санал гарсныг байнгын хороо дэмжсэн гэв.
Эх сурвалж:www.polit.mn