Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  Хуралдаанд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг оролцож, гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.   Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хар тамхи зэрэг хууль бус наймаанд дипломат албаныхан нэр холбогддог, хариуцлага хүлээлгэдэг юм уу гэхэд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Хууль бус наймаатай холбогдсон, Польшоос ирсэн 69 хүний мэдээлэлтэй холбогдуулж хоёр Элчин сайд болон бусад дипломат ажилтнуудыг чөлөөлсөн гэв.  УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Гадаад харилцааны яам хар тамхины наймаанд оролцсон, хуулийн байгууллагаар эрэн сурвалжилж байгаа жагсаалтад орсон хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Зарим хүмүүс шүүхийн байгууллагад хандсан. Анхан шатны шүүхээс ажлаас нь чөлөөлөх ёсгүй гэж шийдвэр гарсан ч дээд шүүх хүртэл явж, Элчин сайд, Элчин сайдын зөвлөхөөс чөлөөлсөн нь үндэслэлтэй байна гэдэг шийдвэр эхнээсээ гарч байна. Гэхдээ зарим төрийн байгууллага анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээж аваад, зарим ажилтныг ажилд нь авсан байсан" гэсэн тайлбар өглөө. 

Эх сурвалж:www.polit.mn