Т.САЙХАН

УИХ-ын нэгдсэн чуулганаар  Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг батлаад байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших боломжтой, боломжгүй талаар нэлээд яригдсан.  Гэвч хууль санаачлагчдын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар шийдэхгүй, Үндсэн хуулийн дагуу явна гэсэн тайлбар өгч байв.  Тэгвэл УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы хуралдааны дараа өөрийн твиттер хуудсаараа “Угаасаа нэр дэвших боломжгүй ш дээ,  Нэг хүн хамгийн ихдээ өмнөх Үндсэн хуулиар  хоёр удаа буюу  найман жил, шинэ нэмэлт өөрчлөлтөөр хамгийн ихдээ  зургаан жил, тэгэхээр аль ч тохиолдолд найман жилээс дээш Ерөнхийлөгч байж болохгүй. Тийм учраас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй” гэж жиргэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn