Б.ОД
Засгийн газрын арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт маргааш эхэлнэ. Тодруулбал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчид арванхоёрдугаар сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл судлахгүйгээр амрах юм. Харин их, дээд сургууль, коллежийн оюутнуудын хичээл нэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл цахимаар хичээллээд, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна.
Эх сурвалж:www.polit.mn