Т.САЙХАН

Засгийн газар өнөөдөр /12.13/ ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Монгол Улсын хувьд олон хүнд нөхцөлтэй тулгарч, эдийн засаг маш хүнд байгаа. Засгийн газар хуралдаж, зарим нэг шийдвэрийг гаргалаа. Өмнө нь улсын түүхэнд гарч байгаагүй шийдвэр.

  • Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна. 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээ 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олоборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч,  газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт метал, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа 9-өөс бусад аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцана.
  • Монгол Улсын бүх айлуудын цахилгааныг арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл бүх цахилгааны төлбөрийг тэглэж байна.100 метр хүртэл метр квадраттай айл өрхийн арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл дулаан, ус, хогны мөнгийг тэглэж байна.
  • Нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл буурууллаа. Эдгээр төлбөрийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэр хариуцна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn