Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаар хөл хориог сулруулах, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар нээлттэй хэлэлцэж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  "Улсын Онцгой комиссын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 12 дугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод хорио цээрийн дэглэмийг сулруулж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг болгон бууруулж байна.  Хуучин дэглэмээр цаашид үргэлжлүүлнэ. Бид түүхэндээ улсын хэмжээнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, хорио цээрийн дэглэмд оруулсан. Энэ ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл олон байсан.Одоо иргэдийн маань сахилга бат чухал шүү" гэв.

Мөн Улаанбаатар хотод Даваа гарагаас эхлэн 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг нээхээр ярьж байна. Үүнд хувцас захиалга, дугуй засвар, хоол үйлчилгээний газрууд, ахуйн худалдааны төвүүдийг нээхээр болжээ.  Үүнд 

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/
  5. Ресторан /тусгай нөхцөл шаардана/
  6. Кафе /тусгай нөхцөл шаардана/
  7. Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
  9. Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар
  12. Гутал захиалга, засвар 
  13. Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  14. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах газар
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  26. Авто засвар /агрегат, кузов/
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Автозогсоол /Битүү, ил/
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана / багтаж байна

Эх сурвалж:www.polit.mn