Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /12.09/ ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын онцгой комиссоос ирүүлсэн хатуу хөл хориог гурав хоногоор сунгах саналыг хэлэлцэж эхэлжээ.   УОК-оос арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс нийслэлд зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх санал хүргүүлжээ. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх санал, бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар саналуудыг хэлэлцэж байна.

Түүнчлэн тусгаарлалтын 21 хоногийн хугацааг 14 хоног болгож, гэрт нь 7 хоног тусгаарлах зохицуулалт хийх саналыг хүргүүлсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn