Б.ОД

Зам тэээврийн ослоор энэ долоо хоногт дөрвөн хүн амиа алдаж, есөн хүн гэмтсэн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь хүүхэд байна. Мөн нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолооч, орон нутагт 15 жолоочийг  илрүүлжээ. Үүнээс эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон есөн жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Эх сурвалж:www.polit.mn