Т.САЙХАН

 

УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан Ерөнхийлөгч 2021 оны төсөвт хориг тавьсантай холбогдуулан тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргаж байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ коронавирусийн эсрэг вакцины зардлыг нэмж, төсвийн зарлагыг бууруулах асуудлыг хэлэлцэх нь зөв байх" гэлээ. 

 

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг дэмжлээ.

 

Эх сурвалж:www.polit.mn