Т.САЙХАН

 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан /11.25/ билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлэв.

 

Тэрээр цахим хуудастаа "Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа. Арай ч дээ" гэж бичжээ. 

 

Эх сурвалж:www.polit.mn