Т.САЙХАН

Засгийн газар /11.23/ цаг үеийн асуудлаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргалаа. 

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш танхимын хичээл хийгдэхгүй.
Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 12 дугаар сарын 18-ныг дуустал теле хэлбэрээр явагдаад улирлын амралт эхэлнэ. Улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. 

Их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, хоёрдугаар сарын 15-н хүртэл амарна.

Их, дээд сургууль болон боловсролын байгууллагууд ч танхимын хичээл хийхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 640 болоод байна. 162 сорьц авах цэг ажиллаж байна гэлээ

Эх сурвалж:www.polit.mn