Т.САЙХАН
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу парламент ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Арваннэгдүгээр сарын 24-ний мягмар гарагт:
Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах/ 12.00 цагаас “Их хуралдай” танхимд:
- Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох /Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын тогтоолын төсөл/.
Арваннэгдүгээр сарын 25-ны лагва гарагт:
Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.09.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Үндэсний аудитын газрын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан сонсох.
Чуулганы нэгдсэн хуралдаан:
Арваннэгдүгээр сарын 27-ны баасан гарагт 10.00 цагаас:
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.09.02-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс Ерөнхий сайдад хандан Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар тавьсан асуулгын хариу сонсох гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn