С.САРУУЛ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2020.11.19/ нийт 584 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчил 209 байсан бол хулгайлах гэмт хэрэг долоо. Гэр бүлийн хүчирхийлэл 48, гэмт хэргийн шинжтэй дуудлага 29, согтуугаар автомашин жолоодсон 11 тохиолдол бүртгэгдэв. Мөн 51 хүнийг эрүүлжүүлжээ.

Харин уржигдар буюу лхагва гаригт 83 хүн эрүүлжүүлэгдэж, долоон хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 40 бүртгэгджээ. Үүнээс харвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэр бүлийн хүчирхийлэл өссөн байна.

Эх сурвалж: www.polit.mn