Б.ДОЛЖИНЖАВ

 

УИХ-ын чуулганы хуралдаан цахимаар үргэлжилж байна. Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг хэрхэн буцаах талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Орон нутгийн иргэдийн асуудалд бид анхааралтай хандаж байгаа. Албан ажлаар нийслэлд ирсэн ирсэн 500 гаруй, хувийн ажлаар ирсэн олон хүн байна. Өмнө нь энэ сарын 18-наас хотод байгаа орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулаад хотоос гаргах түр журам гаргах тухай ярьж байсан ч харамсалтай нь нөхцөл байдал биднээс хамаарахгүйгээр өөрчлөгдсөн. Одоогийн байдлаар 12500 гаруй оюутан дотуур байранд байна. Зарим ойрын хавьтал оюутны байранд байгаа. Тиймээс орон нутгийн иргэдийг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө явуулах боломжгүй” гэж ярилаа.

 

Эх сурвалж:www.polit.mn