Б.ОД
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа УИХ-ын чуулганы үеэр хүнсний эрхийн бичиг, хүүхдийн мөнгөний асуудлаар тайлбар өглөө.Тэрээр ”Хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлж, 36 мянга болгосон. Үүнд 44 мянган иргэн хамрагдана. Хүнсний талонд хамрагдаагүй 1000 өрхөд өнөөдрөөс хүнсний багц олгож эхэлсэн. Дүүргүүд өөрсдийн нөөц сангаас хөрөнгө гаргаад эмзэг бүлгийн өрхөд тусламж үзүүлж байна.Харин 641 мянган өрхийн 1.2 сая хүүхэд маргаашаас хүүхдийн мөнгөө авна” гэв.
Эх сурвалж:www.polit.mn