Т.САЙХАН
Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед авах эдийн засгийн арга хэмжээний талаар /2020.11.18 12:30/танилцуулж байна. Тэрээр мэдээллийн эхэнд "Цар тахлын бодит эрсдэл Монгол Улсад нүүрлэж, дотооддоо халдварыг алдлаа. Бид цаг алдалгүй бүхий л арга хэмжээг авч байна. Бид богино хугацаанд цар тахлыг барьж, хяналтдаа авахаар ажиллаж байна. Ард иргэд хүнд нөхцөлд амьдарч байгааг ойлгож байна. Бид цар тахалтай хамт амьдрах нь тодорхой боллоо. Хүнд цаг үеийг дэлхий ертөнц тэр аяараа туулж байна. Төр засгаас гаргасан шийдвэрийг эв нэгдэлтэй хэрэгжүүлж чадсанаар цар тахлыг хязгаарлан барьж, хориглон тогтоож чадна. Төмөр замд ажиллаж байгаа хүмүүсийг бүхэлд нь шинжилгээнд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар 23528 хүний шинжилгээг түргэвчилсэн оношлуураар, PCR шинжилгээг 4237 хүнд хийгээд байна. Сахилга хариуцлага дэг журмыг улам чангаруулах нөхцөл үүслээ. Вакцин гарах сураг байгаа ч манайд орж ирэхэд хугацаа хэрэгтэй. Бидэнд нэг вакцин байгаа нь сахилга хариуцлага гэдгийг тодотгосон. Улмаар Засгийн газраас эдийн засгийн чиглэлд 23 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Эх сурвалж:www.polit.mn