С.САРУУЛ

 

Засгийн газрын өнөөдрийн буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулжээ. Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх, эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангах, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрэн хяналтдаа байлгах, шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлгийн хангамжийн дуудлагын түгээлтийн баг ажиллуулахад бэлэн байх, цар тахлын халдварын эсрэг ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох зэрэгт анхаарахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд болон удирдах албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

 

Мөн иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс сайн дурын хөдөлгөөн байгуулж төр, засагт туслах саналаа ирүүлсээр байгаа учраас хамтран ажиллахаар болжээ.

 

Эх сурвалж: www.polit.mn