Т.САЙХАН

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /11.13/ дахин хуралдаж байна. ҮАБЗ-өөс өнгөрсөн хугацаанд COVID-19-тэй холбоотойгоор хойш хоёр ч удаа хуралдан, уриалга гаргасан. Харин өнөөдрийн хуралдаанаараа цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэж буй гэсэн мэдээлэл байна.

 

Хамгийн сүүлийн ЭМЯ-ны өгсөн мэдээллээр ачаа тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа болсон. Мөн Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрч голомтын бүсэд ажиллаж байсан хоёр эмчээс халдвар илэрсэн мэдээллийг ЭМЯ-наас өгөөд байгаа юм. 

 

Эх сурвалж:www.polit.mn