Т.САЙХАН

 

УИХ-ын чуулганы цахим хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа юм. Чуулганы танхимаас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Адъяа нар оролцож байна. УИХ-ын цахим чуулганы хуралдаанд цөөнхийн төлөөлөл хяналт тавина. Мөн олон улсын парламентын түвшинд 100 хувь иж бүрэн цахим хуралдаан хийсэн дэг одоогоор байхгүй байгаа. Төлөөлөл нь танхимаас бусад нь онлайнаар хуралдаа оролцдог жишгийг дагаж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд тодотголоо.

 

Хэлэлцэх эхний асуудалдаа орсноор УИХ-ын гишүүн Д.Ганбат, М.Оюунчимэг нар онцгой нөхцөл байдалд чуулганы хялбаршуулсан дэгээр явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү хялбаршуулсан дэгээр хэлэлцэх болсон тул УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан чуулганыг удирдаж, УИХ-ын дарга хяналт тавихаар боллоо.

 

Эх сурвалж:www.polit.mn