Б.ДОЛЖИНЖАВ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж буй нэг сувилагч COVID-19  халдвар авсан болох нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс маргааш 10:00 цагаас шуурхай хуралдахаар боллоо. Шадар сайд Я.Содбаатар  “Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан сувилагчийн 12 дахь өдрийн хяналтын шинжилгээнд вирус илэрсэн. Одоо ажлын баг хамт олныг хяналтад авч, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn