Л.ХЭРЛЭН

Баян-Өлгий аймагт коронавирусын халдвартай хүн хилээр орж ирсэн  гэсэн мэдээлэл сүүлийн үед гарсан. Энэ талаар Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Баян-Өлгий аймагт коронавирусын халдвартай хүн байхгүй. Шинжилгээ хийсэн ийм тохиолдол гараагүй. Харин Герман улсад МИАТ-ийн төлөөлөгч нар халдвар авсан тохиолдол бий. ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдон заавар зөвлөгөө аваад эмчилгээ хийлгэж байгаа. Тэр дөрвөн хүн  эмнэлэгт хэвтээгүй, эндээс шаардлагатай эм тариаг явуулсан” гэв. Мөн ОХУ-аас хил зөрчиж ирээд Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан хүн эмнэлгээс оргосныг Хараагийн гол хэмээх газраас барьж шинжилгээнд  оруулсныг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. 

Эх сурвалж:www.polit.mn