Л.ХЭРЛЭН
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 18 асуудал хэлэлцэж шийджээ. Шадар сайд Я.Содбаатар цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлсэн юм.
Дэлхийн улс орнууд хөл хөдөлгөөнийг хязгаарлах, хилээ хаах, сургуулиудыг хаах зэргээр зохицуулалт хийж байгаа. Манай улс ч гэсэн хягаарлалт, хөл хорио зэрэг дэглэм тогтоосон. Гэхдээ цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй цөөхөн орны нэг. Гэвч эрсдэлийн хувьд өндөр үзүүлэлттэйд тооцогдож байгаа. Иймд шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.
Эх сурвалж: www.polit.mn