Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг огцруулах шаардлагыг хүргүүлсэн гэдгийг мэдээллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "2012-2016 онд Шилэн дансны тухай хуулийг АН олонх байхдаа баталсан. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн уг хуулиар Монгол Улсын төрийн болон улсын төсөвт аж ахуйн нэгжүүдийн таван сая төгрөгөөс дээш гүйлгээний мэдээллийг ил тавих үүрэгтэй болсон. Энэ дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хувийн сургуульд суралцаж буй хүүхдүүдийнхээ төлбөрийг төлүүлсэн байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрын мөнгийг ийнхүү зарцуулсан хэр нь үүнийгээ хэвийн мэтээр тайлбарлаж байна. Засгийн газар ёс зүйн хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохгүй улам өөгшүүлж байна. Ерөнхий сайд таны тэргүүлж буй Засгийн газар энэ мэт ёс зүйгүй байдалд хариуцлага тооцохгүй байгаа нөхцөлд шударга ёсыг хүлээх хэрэггүй, цаашид ажиллах боломжгүй гэж дүгнэж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn