Т.САЙХАН

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал өнөөдөр /11.02/ Улсын дээд шүүхэд боллоо.  Дээд шүүхээс Э.Оюунболд аваргын цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээс хасах саналыг Улсын дээд шүүхээс хүчингүй болголоо.

Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн билээ.

Ингэснээр 2019 оны баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Э.Оюунболдод тавын даваанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Н.Мустафа, зургаагийн даваанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Б.Цэдэнсодном, долоогийн даваанд  Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, 2019 онд улсын харцага болсон Д.Анар, наймын даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж, есийн даваанд  улсын аварга Н.Батсуурь нар учраа тааран барилдсан билээ. 

Эх сурвалж:www.polit.mn