Т.САЙХАН

УИХ-ын даргын захирамжаар төсвийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, Б.Жавхлан гишүүн ахалж байгаа. Өнөөдөр /11.02/ ажлын хэсгээс боловсруулсан саналуудыг бүлгийн хурлаар хэлэлцсэн байна.

Б.Жавхлан бүлгийн хуралд “Энэ жилийн төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засаг, нөгөө талаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараах Засгийн газраас өргөн барьсан анхны төсөв. Засгийн газар ирэх оны төсвийг боловсруулахдаа нэлээд өөдрөг төсөөлсөн. 2019 оны гүйцэтгэлээр төсвийн орлого 12 их наяд төгрөг байсан бол 2020 оны төсвийн тодотголын дараа төсвийн орлого 10.7 их наяд төгрөг болж буурсан. Тэгвэл 2021 оны төсвийн орлогыг 13.1 их наяд төгрөг буюу 20 хувиар өндөр төсөөлсөн. Тиймээс энэхүү өндөр төсөөллөө биелүүлж чадах уу гэдэг нь асуудлын гол. Анхаарах ёстой асуудал гэвэл төрийн өмчит болон улсын, орон нутгийн өмчит газруудын төсөвт төвлөрүүлэх нь орлого нь маш хангалтгүй байна. Тиймээс Засгийн газар энэ чиглэлд даруй бүтцийн өөрчлөлтүүд хийх шаардлагатай. Үр ашиггүй компаниудыг төр авч явах хэрэг байна уу" гэжээ. 

2021 оны төсвийн зарлагын тухайд хүүхдийн мөнгөтэй,тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлаас 60-70 тэрбум хэмнэх боломжтой гэсэн урьдчилсан эхний тооцоо гарчээ. Байнгын хороогоор тоон дүн эцэслэгдэнэ.

Эх сурвалж:www.polit.mn