Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байв.  Гэсэн ч  хуулийн төслийг байнгын хороонд буцааж анхны хэлэлцүүлэгт явуулах шаардлагатай гэж гишүүдийн олонх үзлээ.  

Дээрх хуулийн өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ИТХ-д санал болгож, ИТХ хэлэлцэн батлахаар заасан. Үүгээр Засаг даргыгаа албан тушаалаар нь барьцаалдаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдлийг хумиж байна хэмээн хууль санаачлагчид мэдэгдсэн. Гэвч Засаг дарга нарын томилгоо Ерөнхий сайдаас шууд хамааралтай болж буй юм.  Тэгэхээр орон нутгийн сонгуулиар АН олонх болсон найман аймаг, Сүхбаатар дүүргийн Засаг даргыг ч  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал болгох нөхцөл байдал бүрдэх байв.  Мөн анх  хуулийг өргөн барихдаа хэрэгжих хугацааг  2022 он гэж байсан ч хоёр жилээр урагш татан, 2020 оны аравдугаар сараас мөрдүүлэхээр өөрчилжээ. 

Эх сурвалж:www.polit.mn