Т.САЙХАН

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /10.21/ хуралдахаар товложээ. Хуралдаанаар Хотын даргад нэр дэвшүүлэх болон Нийслэлийн Иргэдийн хурлын дарга нарт дэвшүүлэх хүнээ сонгох юм. Улс төрийн хүрээнд төдийгүй МАН дотор дараагийн хотын дарга хэн болох, ирэх дөрвөн жил нийслэлийг хэн удирдах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. 

Харин  НИТХ-ын тэргүүлэгчид ирэх баасан гаригт  хуралдана. Уг хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох хуралдааны товыг батлах төлөвлөгөөтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногтоо НИТХ-ын дарга, хотын даргаа томилно гэж МАН тооцоолжээ

Эх сурвалж:www.polit.mn