Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар  Хан-Уул дүүргийн "Ривэр Garden" хотхоны 308-р байранд саналаа өглөө. Тэрээр энэ үеэр “ Орон нутгийн сонгууль бол Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх нөгөө талаас нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх чухал, ач холбогдолтой сонгууль. Нийт иргэд сонгогчдоо сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. УИХ-ын сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгуулийн ирц харьцангүй доогуур байдаг. Өмнөх сонгуулиудаар зарим хэсгийн хороонд ирц хүрээгүй  тохиолдлууд ч гарч байсан. Ялангуяа залуучууд дээлээ өмсөөд сонгуулиа өгдөг шинэ хандлагаа дагаж орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя” гэлээ.

Санал хураалт  оройн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалтын дараа хууль заасны дагуу бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг саналын хуудасны 50 хүртэлх хувьд явуулахаар чиглэл хүргүүлсэн билээ.

Эх сурвалж:www.polit.mn